Нийтэлсэн : Admin
Өнөөдрийн бидний үйл өмнөх зуунуудын зөнг гүйцэлдүүлж байна
Сар луу нисэхийн тулд пуужин хэрэгтэй гэдгийг бид мэдсээр байж, “чи сайн залбирах юм бол диваажинд очно” хэмээн хүүхдүүдэд зааж байгаа багш нарыг яаж зөвтгөх вэ? Эцэг эх өөрсдийнх нь хүүхдүүдэд сургуулиас тэнцвэртэй мэдээлэл, мэдлэгийг өгдөг байхыг шаардах ёстой. Өнөөдөр дэлхий дээр ямар ч шашин шүтдэггүй, өөрсдөдөө сайхан санагдсан бүхнийг хийж амьдарч буй хүмүүс олширч
байгаагаас хойш, сургуулиудад бид сар луу нисэх боломжтой гэдгээс гадна бас дэлхий дээр маш олон шашин байдаг, бүгд өөр өөр зүйлс заадаг, бүгд тус тусын үзэл бодолтой, хэн ч нэг нь нөгөөгөөс илүү гэж
баталж чадахгүй гэдгийг тэнцвэртэйгээр тайлбарладаг байх нь чухал болоод байна. Жишээлбэл бид хүүхдүүдэд нэгэнтээ “гайхамшиг” гэж нэрлэгдэж байсан зүйлсийг өнөөдрийн, эсвэл маргаашийн шинжлэх ухаантай харьцуулан хялбархан тайлбарлаж болно. Балар эртний хүнд галт бамбар мэтийн энгийн зүйлээр гайхаш төрүүлэх байсан бол харин “сорилт” гэж нэрлээд байгаа өнөөгийн хүмүүст ч шинжлэх ухааны илүү нарийн бүтээлүүд, тухайлбал лазерын туяа болон гурван хэмжээст дүрслэл гэх мэтийг ашиглаад мөн л амархан гайхшралыг нь төрүүлж болно. Шашны гайхамшиг гэж тайлбарладаг бүхэн, oнooгийн шинжлэх ухаанаар гарцаагүй тайлбарлагдана. Эртний хүмүүс, тухайлбал 2000
жилийн өмнө, илүү хөгжингүй гаригийн хүмүүс сансрын хөлгөөр бууж ирвэл “бурхад галт хөлөг хөлөглөн дэлхийд бууж ирлээ” хэмээн ойлгох байсан. Ямар нэгэн гурван хэмжээст дүрслэлийг “хий үзэгдэл”, хэн нэгэн тэнгэрээс сансрын хөлгөөр ирж байгааг “тэнгэрийн элч”, одоогийн бидний колонийн арга гэж нэрлээд байгаа үхсэн организмыг эсийн аргаар дахин бүтээхийг “дахин амиллаа” хэмээн л бодох байсан байх. Энэ нь хүүхдийг ямар нэг зүйлд итгэхээс нь урьдчилан сэргийлж байгаа биш харин тэд өөрсдийн замаар итгэл бишрэлээ сонгох нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа хэрэг юм. Тэднийг өөрсдөө сонгох боломжтой байлгахын тулд бид уламжлалт, хэвшмэл, нэг талыг баримталсан явцуу нөхцөл байдлаас тэднийг хамгаалах ̧ёстой. Чөлөөтэй сонгосон гүн гүнзгий итгэл бол сайн зүйл харин бүх нийтийг хамарсан ятгалга ухуулга бол жигшүүртэй юм.
Сэтгэгдэл бичих