Нийтэлсэн : Admin
Анх компьютерийн систем үүсэж хөгжиж эхлэх үед хүмүүс ихэнхи программаа чөлөөтэй солилцонашигладаг байжээ. Тэгтэл хэн нэгэн нь программыг ширхэглэн зарж болох юм байна гэсэн санаа бодожолжээ. Тэр үеэс өмнө программистууд ажлын хөлс буюу программ бичсэн зардлаа аваад ямар нэгэнхамгаалалт лиценз гэхгүйгээр тараадаг байжээ. Мэдээж дээрхи ширхэглэн зарах санаа ихэнхи программбичигчдэд таалагдсан. Энэ үеэс эхлэн хаалттай эхийн систем эрчимтэй хөгжиж эхэлсэн. Үүний хамгийнтом жишээ нь гэвэл microsoft корпораци. Дэлхий дээр ажиллаж байгаа зуун компьютер тутмын 90 орчимдээр нь энэхүү корпорациас гаргасан систем ажиллаж байгаа. Тиймдээ ч эзэн Билл Гейтс дэлхийн хамгийнбаян хүн болсон. Билл Гейтс анх үйлдлийн системээ зохиохдоо маркетинг сайтай учраас л амжилт олсонбайх.
Энгийн хүмүүст ер нь хялбархан, хэцүү ойлгомжгүй зүйлүүдээс тэднийг холхон шиг байлгаж байвал хүнболгон хэрэглээд надад мөнгө өгөх юм байна гэдэг дүгнэлт нь хүрсэн гэж бодож байна. ЦаашлаадМикрософтын дотор бодол нь зүгээр программ хангамжийн хүрээнд ч бус бид нарын хэрэглэдэг вебкамер, гар, хулгана, принтерт хүртэл нөлөөлсөн байдаг шүү дээ (Төхөөрөмжүүдийн ард талд нь Supported by Windows 98/NT/XP/VISTA гээд биччихсэн байдаг). Зоос 2 талтай байдагтай адилхан энэ нь ч тухайнүедээ зөв байсан байх.
Линукс эх кодыг үнэгүй тарааж нээлттэй байх зарчмыг баримталдаг нь энгийн хэрэглэгчдийгпрограммист шиг ажиллуулахад хүргэдэг. Жишээ нь файл хайх find коммандын хайлт нь текстийн хэв буюуregex (regular expression), предикат, логикийн элементүүд цаашлаад олсон файл дээрээ хийх үйлдлийг ньбичиж өгөх боломжтой гэдэг нь энгийн хэрэглэгчээс бараг муухан программистийн мэдлэг шаардахадхүргэнэ. Хэдийгээр асар их боломжийг олгож байгаа ч гэсэн түүний хажуугаар мөн хэмжээний мэдлэгшаардана. Тэгэхээр бидний урд асар их боломжийг олгож байгаа үнэгүй OS, биднээс программынхаа үйлажиллагааг чадах чинээгээрээ нууж монополдохыг хүсч байгаа Виндовс OS байна. Хэрэв та компьютерындэлгүүрээр орвол software-ийн эрэлт хэрэгцээг Microsoft Windows дангаараа хангадаг мэт харагдана.Түүнтэй уялдаад энгийн хэрэглэгчдийн сэтгэхүйд шинэ зүйл хайх шаардлагагүй болжээ.
Линукс
Нээлттэй эхийн систем нь бүтэц, код нь нээлттэй хэн бүхэн засаж сайжруулж болох үнэгүй программ хангамжууд юм. Эдгээрээс хамгийн их тархсан нь линукс үйлдлийн систем юм. Үйлдлийн систем Linux ( Linus Torvalds + Unix = Linux), нь энэ тогтолцоог эвдлэн шинэ сонголтыг бий болгожээ. Linux-ийн нэг давуу тал нь өөрөө free software бөгөөд хуулах олшруулах мөн бусдад тараахыг зөвшөөрдөг Shareware-ийг бодвол free software нь үнэ төлбөргүйгээр өргөн хүрээтэй ашиглагдах боломжтой бөгөөд энэ нь free software-ийн цар хүрээ ахихад ихээхэн хувь нэмэр үзүүлдэг.
Linux-ийн амжилтын гол түлхүүр нь тухайн системийн чөлөөт байдалд оршдог юм. Учир нь Linux-ийн Source Code-ийг хэн бүхэн авч чадах бөгөөд судалж болдог. Free Software нь Linux-ээс эхээ авсан биш харин ч өөрийн, урт удаан түүхтэй билээ. Анхандаа Unix-ийн Source Code нь хялбар бөгөөд чөлөөтэй тархах боломж байсан тул 1968 оноос эхлэн Unix дэлхийн янз бүрийн сургууль болон судалгааны төвүүдэд ашиглагдаж ирсэн юм. Үүнтэй адилаар Tools болон бусад хэрэглээний програмууд цаашаа тараагдан бүх хэрэглэгчийн хүчээр цаашид боловсронгуй болжээ. Тухайн аргаар үүссэн програм болон Unix-ийн нэмэлт программыг University of California in Berkley цуглуулж дахин цааш нь тараажээ. Энэ жишээн дээр Linux-ийн Distribution үүсэн бий болжээ. Linux Diviloper-ууд нь анхандаа интернэтэд нэг нэгтэйгээ учирснаас Linux Internet 2 салшгүй холбоотой болжээ. Developer -ууд internet-ээр хоорондоо холбогдохын тулд mail болон news service-д зориулагдан анхны Linux програмууд зохиогджээ. Internet-д ашиглагдаж буй server-уудын 1/2- нь дээр ажилладаг бөгөөд энэ нь microsoft-ooc их гэсэн үг.
Client Server-ийн хэрэглээний хүрээнд олж авахад зарцуулагдах үнэ төлбөргүйгээр жижиг болон дунд үйлдвэрүүдэд Linux нь Unix-ийн ашигтай талыг харуулж чаджээ. Linux нь аль ч нөхцөл байдалд зохицож чаддаг юм. Энэ нь Windows, Novel, Apple-ийн client-үүд аль нэг хүндрэлгүйгээр ашигладаг. Файл болон Printserver-ээс гадна internet-ийн бусад бүх service Linux-ийн standard service болдог юм. Хэрэв хүмүүс өнөөдөр Linux дээр ажиллах сонирхолтой бол хэдэн ашигтай талыг харах болно. Түүн дотор тогтвортой чанар баталгаатай байдал систем ажиллах арга барил орохоос гадна сүлжээ холбооны багтаамж нь томоохон хүчин зүйл болж байгаа юм. Linux-ийш ашиглаж сурсан хэн болгон Source Code-ийг нь үнэлдэг бөгөөд түүнтэй уялдан системийн уямхай чөлөөт чанарыг нь сайшаадаг. Linux-ийн бас нэг ашигтай тал гэвэл лицензгүйгээр ашиглагдах бөгөөд тухайн систем хувийн хэрэгцээ байна уу эсвэл аль нэг үйлдвэр албан байгууллагын хэрэгцээнд байгаа уу мөнгө төлөх шаардлагагүй юм.
Ийм ашигтай талын улмаас Siemens, IBM, Compaq зэрэг пүүс компаниуд Linux-ийг дэмжихээс гадна Linux-д зориулж Oracle Informix Software, AG, Sybase зэрэг мэдээллийн системийн пүүс болон Appiix Stardvision зэрэг компаниуд өөр өөрийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх болжээ. KDE болон Gnome 2 Linux-ийг хэрэглэгчдэд дөхүү болгодог. Drag&Drop болон объектын чиглэлтэй олон янзын хэрэглээний мэдээллийн агуулгууд Desktop-ийн хүчин чадалд хамаарагддаг.
Үүсэл хөгжил
1. Виндоус (Windows)
1975 онд Харвардын их сургуулийг орхисон Билл өөрийн багын найз Паул Алентай хамтран өнөөгийн Microsoft компанийг байгуулсан түүхтэй. Уг компани Биллийн удирдлаган доор өөрийн бүтээгдэхүүнийг улам хэрэглэхэд хялбар хүмүүст ойрхон хямд үнэтэй болгоход чиглэн ажиллаж байсан. 1975 оны эхээр тэд шинээр гарч байсан Ahair компьютерт зориулан Basic хэлний хөрвүүлэгч хийхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байсан. 1980 онд IBM өөрсдийн шинээр гаргаж байгаа компьютерт Биллийг програм хангамж бичиж өгөхийг хүссэн тул Билл QDOS /Quick and Dirty Operating System/ хэмээх үйлдлийн системийг нэгэн компаниас худалдан авч нэрийг нь MS-DOS болгон өөрчлөөд IBM-тэй гэрээ хийн худалдсан.
1981 оноос тэдэнтэй байгуулсан гэрээний ачаар Microsoft корпорацийн гаргасан хамгийн алдартай бүтээгдэхүүн нь Windows үйлдлийн систем юм. Хамгийн анхны хувилбар нь 1991 онд гарсан Windows 3.1. систем байсан. Үүнээс хойш бүтэн 3 жилийн турш 2000 программистууд хүч хөдөлмөр зарцуулан байж 1995 онд Windows 95 хувилбарыг бүтээжээ. 1998 оны зун Windows 98, 1999 онд цаг хугацааны гажгаас сэргийлэн Windows 2000 хувилбарууд нь гарсан. 2001 онд Windows NT, Windows XP хувилбарууд гарсан. 2007 онд windows vista үйлдлийн системээ гаргасан ч төдий л амжилт олоогүй ба энэ алдаагаа засахын тулд windows 7 систем дээр ажиллаж эхэлсэн. 2009 онд windows 7 үйлдлийн системээ гаргасан. Одоо Windows XP болон Windows 7 хувилбарыг маш өргөн ашиглаж байна. Windows нь бусад үйлдлийн системүүдээс графикийн интерфейсээрээ ялгагддаг. Өөрөөр хэлбэл командуудыг нь гарнаас бичиж оруулахгүй дэлгэцэн дээр байрлах янз бүрийн дүрс таних тэмдгүүдийн тусламжтайгаар өгч байдагтай холбоотой
2. Линукс (Linux)
UNIX
Анхны Unix-ыг 1969 онд Bell лабораторид Кен Томпсон болон Деннис Ричи нар бичсэн бөгөөд 1973 онд өөрсдийн зохиосон С хэл рүү assembler дээр бичигдсэн source кодоо хөрвүүлжээ. Америкийн засгын газар AT&T компанийг Unix-r зарахыг хориглосон байсан тул source лицензээ их сургуулиудад хэдхэн зуун доллароор үнэлэн сургалтын болон туршилтын журмаар тараажээ. Энэ үйлдэл нь Unix-ын хувь заяаг эргүүлсэн бөгөөд олон их сургуулиуд Unix-r сонирхон улмаар цааш нь асар их хөгжүүлсэн. 1984 оноос Unix-r нийтийн хэрэгцээнд зарахыг зөвшөөрсөн бөгөөд их сургуулиудад их дэлгэрсэн учир хурдан тархжээ.
MINIX
1987 онд Амстердамын Фрэй их сургуулийн профессор Эндрю Таненбаум сургалтын зориулалттай Unix хувилбар 7-ын бүх шинж чанарыг агуулсан РС-д зориулсан ажлын систем Minix-r зохион source кодоо хямдхан үнээр заржээ. Minix жинхэнэ утагдаа яг үйлдлийн систем биш бөгөөд зөвхөн сургалтын зориулалттай байсан тул их дутагдалтай байжээ.
LINUX
1991 оны 3-р сард Хелсинки хотод Линус Торвалдс өөрийн шинэ авсан 386 РС-дээ Minix суулган шинэ процессороо судалжээ. Хагас жилийн дараа assembler дээр жижигхэн хэмжээний ажиллах чадвар бүхий үйлдлийн систем хийсэн бөгөөд 1991 оныхоо намраа анхныхаа хувилбар болох 0,01 -ээ Minix сонирхдог хүмүүст тараажээ. Линус Торвалдо өөрийнхөө Linux-r анхнаасаа ямар ч үнэгүй тараасан бөгөөд хэн дуртай нь source кодыг аван хамт ажиллах боломжтой байв.
1992 оны 1-р сард гарсан хувилбар 0,12 нь сайн тогтвортой ажиллагаатай kernel байсан бөгөөд GNU C-Compiler, BASH, UEMACS болон GNU-ын янз бүрийн програмууд агуулсан байв. Энэ үйлдлийн системээ болон мөн дараа нь хийснээ COMP.OS.MINIX-ээр зарлан нэргүй FT-ээр дэлхий даяар тараажээ.
Энэ хэдхэн өдрийн дотор програмчлагч, туршигч болон дэмжигчдийн харилцааг e-mail дийлэхгүй болсон тул usenet-д Minix-ийн жишээг даган altos.linux гэсэн бүлэг нээв. Ингээд хэдхэн сарын дотор assembler дээр бичигдсэн Linux нь Unix-ийн бүх шинж чанарыг агуулах болсон бөгөөд Free software foundation-ы тусламжтайгаар Unix-ээс илүү хөгжсөн.
Сэтгэгдэл бичих