Kейс

Ажлын төлөвлөгөө хөтлөх е хувилбар

Ажлын төлөвлөгөө хөтлөх е хувилбар

Нийтэлсэн : Admin
Цогцоор харах - Төслийн төлөвлөгөөг томоор харан төлөвлөх, мөн жижиг хэсэг бүрийг хаялгүйгээр анхаарах давхар боломжийг олгодог.
Багаар хамтран ажиллах - Ажил хэрэгт ашиглах үед энэ бол хамгийн том давуу тал. Ажил болгоноор card үүсгээд үүнийг хэн хариуцаж хийх, ямар үе шаттайгаар явагдаж байгааг хянаад явах боломжтой.
Хаанаас ч хэрэглэх - Гар утасны апп-ийг нь байнгын хэрэглээ болгосноор шинээр орж ирсэн санаа зэргийг марталгүйгээр тэмдэглэх боломжтой.
Явц - Тухайн ажлын алхам бүрийг бүртгэх хянах боломжтой байдаг. Явцынхаа мэдээллийг энгийн текстээр, зургаар, линкээр оруулж болно. 
Хэрэгжилт - Ажлыг төлөвлөх амархан, харин хийж хэрэгжүүлнэ гэдэг хамгийн гол шалгуур байдаг. Та маш олон төрлийн ажил төлөвлөөд заримыг нь хийхээ мартах тохиолдол гардаг уу? Тэгвэл E Office танд төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж чадаж байна уу гэдгийг сануулах notification, email илгээдэг. E Office дээр төлөвлөж бичсэн ажлыг яагаад ч юм заавал хийж дуусгамаар, яг одоо биш ч хэзээ нэгэн цагт хиймээр санагддаг. Энэ нь төлөвлөсөн ажлаа томоор, өнгө будагтайгаар харах боломжийг олгодог болохоор тэр байх. 
Өргөжүүлэх боломж - Хэрвээ та програм зохиох мэдлэгтэй бол E Office api -г ашиглан E Office-оо өөрийн хүссэнээр өргөжүүлэн хэрэглээрэй.

Сэтгэгдэл бичих