Kейс

8 цагт ажил амжуулж байгаа шалтгаан

8 цагт ажил амжуулж байгаа шалтгаан

Нийтэлсэн : Admin
Тодорхой хугацааны дараа, ажлын цаг багасаж, тэтгэврийн нас залуужих тусам албан ажил буюу бидний албадлагаар хийдэг ажлууд үгүй болно. Зөвхөн ажилдаа дурлагсад ажлаа хийх бөгөөд ингэж ажил гэдэг зүйл сайн дурын зүйл болох болно. Тэгээд бид Хүний Эрхийн Тунхаг Бичгийн хамгийн эхний мөрөнд ингэж тэмдэглэх болно: “Хүн бүр төрхөөсөө үхэх хүртлээ амьдралын тав тухыг эдлэх дархан эрхтэй”. Гэвч та магадгүй “тэгвэл энэ дэлхийд зайлшгүй хийх ёстой ажлуудыг хэн хийх вэ?” гэж асууж болох юм. Хариулт нь маш энгийн: машинууд буюу роботууд! Тэд хүмүүсийн өдөр тутмын ажилд ямар их тус болдог талаар ихэнх хүмүүс ямар ч ойлголтгүй байдаг. Бид өдөрт 8 цагт багтаан ажлаа амжуулаад байгаагийн гол шалтгаан нь бидэнд машинууд байгаа учраас юм. Тэдэнгүйгээр бид 50 жилийн өмнөх үеийн адил өдөрт 10 цаг ажиллаад ч ажлаа амжуулахгүй байхсан.

Сэтгэгдэл бичих