Нийтэлсэн : Admin
Өнөөгийн нийгэмд бид хүмүүсийн мөнгөний хэмжээнээс хамаарч тэдэнд үнэлэмж тогтоодог. Тэд зохиолч, хөгжимчин, зураач, зохион бүтээгч ер нь хэн ч байсан мөнгөгүй л бол хэнд ч тоогдохгүй. Нийгмийн зүгээс, санхүүгийн үнэ цэнийг хувь хүний үнэ цэнээс дээгүүрт тавьж “зөвхөн мөнгөтэй хүнд л зээлүүлнэ” гэсэн шошгыг хадсан байна. Зээл олгохдоо ч хүний төлөө биш харин эргүүлээд түүнээс хүртэх ашгийг эрэлхийлдэг. Түүгээр ч зогсохгүй хэнийг үл ойшоох, хэнд асар их анхаарал хандуулах нь мөнгөнөөс л шалтгаална. Гудамжны буланд жижигхэн амбаарт уран бүтээл туурвиж буй зураачийн бүтээлийг хэн ч анхаараагүй боловч харин үнэтэй галерейд үзэсгэлэнгээ гаргаж байгаа яг ижил зураачийг бүгд анхаарч, бүсгүйчүүд ч түүнийг бишрэхээ зогсоохгүй. Хөгжимчид, яруу найрагчид ч мөн адил замаар замнана. Өнөөдөр бидний үеийнхний хамгийн их санаа зовбол зохих зүйл бол мөнгөний бурхан бүх хүндлэл бишрэлийг хүртэж байгаад байгаа юм. Саяхнаас өнөө цагийн аугаа зураач хэмээн тодроод байгаа нэгэн эрхэм, түүний зуучлагч хэрхэн өөрийг нь дэлхийд таниулан алдаршуулж байгаа тухай, ингэсний дараа хүмүүс түүний бүтээлийг гулууз алтаар хэрхэн үнэлсэн тухай ярьсан юм.
Эхлээд тэр хэн нэгэн алдартай кино одын бүтээлийг худалдан авахыг ятгасан байна. Ингэхдээ хэрэв та худалдан авбал гайхалтай Мөнгөний хэрэглээг үгүй болгох бодит үнэ цэнэ рүү буцах хөрөнгө оруулалт болох болно хэмээн итгүүлжээ /дахиад л мөнгө!/. Дараа нь томоохон сэтгүүлийн нэр нөлөөтэй сэтгүүлчдэд хэд хэдэн бүтээлийг мөн бэлэглэсэн байна, тэгэхдээ тэрбээр хэдхэн долоо хоногийн дотор энэ бүтээлүүд маш их үнэд хүрнэ харин тэр үед буцаан зарснаар их хэмжээний ашиг олох болно хэмээн итгүүлжээ. Тэр
сэтгүүлчдээс мөнөөх зургийг алдарт кино од сонирхож байгаа тухай нийтлэл бичихийг хүсжээ. Ингээд сэтгүүлчид долоо хоногийн нийтлэл дээр мөнөөх бүтээлүүдийг магтан дөвийлгөж бичсэнээр тухайн бүтээл өөрийн үндсэн ашгаас ч хол илүү үнээр зарагдах боломж нээгдсэн байна. Сонинд зургийг яг л “шинэхэн бялуу мэт зарагдаж” буйг нийтэлсний дараа телевизүүд ч энэ тухай шуурч эцэст нь зуучлагч үнэ нь хэтэрхий өндөр болохоос өмнө “үлдсэн цөөхөн зургуудыг” амжиж авахыг баячуудад ятгасан байна. Энэ нь түүний зөвхөн “тусалсандаа” баяртай байх сэтгүүлчдэд түр өгсөн зургуудаа буцаан худалдан авсан зургууд байсан аж.
Зуучлагч өөртөө хадгалж үлдсэн хэдэн зуун зургуудыг маш хурдан зарж дуусгасан бөгөөд хангалттай ашиг олжээ. Удалгүй хүн бүр энэхүү орчин үеийн алдарт бүтээлүүдийг авахыг хүсэж, хэвлэлүүд бүр Пикассогийн бүтээлүүдтэй зүйрлэн бичсэн байна. Гэвч энэ зуур найз маань үнэндээ ямар ч ашиг орлого олоогүй бөгөөд 3 жил байгуулсан гэрээний дагуу жил бүр зурсан олон тооны зургынхаа хариуд зөвхөн зуучлагчаас амьдрахад хүрэлцэх хэмжээний тогтмол цалин л авч байсан аж.
Мэдээжээр зураачийн хувьд энэ үйл ажиллагаа нь гүүрний дор өлсөж суухаас хамаагүй дээр байсан. Гэвч энэхүү жишээ нь зураачийн бүтээл болон нэр хүнд нь ядахдаа суут бүтээл төрүүлэх ганц ч сэтгэл хөдлөлийн оч дээр үндэслээгүй харин цэвэр мөнгө болон ашиг дээр үндэслэж байгааг харуулж буй юм.

Сэтгэгдэл бичих