Технологи

Технологийн дэвшил биднийг эргээд байгаль руу хүргэнэ

Технологийн дэвшил биднийг эргээд байгаль руу хүргэнэ

Нийтэлсэн : Admin
Зарим хүмүүс байгалиа буцааж олж авахын тулд шинжлэх ухаанаас татгалзан, өөрсдийн холбоо харилцаа эрх чөлөөг байгалийн элементүүдээр сэргээхийг хүсдэг. Гэвч энэ бол алдаа юм! Эхэн үед хүмүүс байгалийн сүйрлээс амьд үлдэхийн тулд тэмцэлддэг байсан. Тэд хором бүрт санаа зовж, амьдралынхаа өдөр бүрийг өөрсдийгөө хамгаалах, тэмцэхэд бэлтгэдэг байв. Ан агнаж, загас барих хамгийн хялбар багаж хийхийн тулд өчнөөн цагийг зарцуулдаг байсан бөгөөд хөдөө аж ахуйн багажид бүр ч их цаг зарцуулсан.

Тэгээд үйлдвэрлэлийн эрин үе гарч ирсэн. Хүмүүс өөрсдийн цагийг үйлдвэрүүд болон албан өрөөнүүддээ өнгөрүүлэх болсон. Энд хүн төрөлхтөн аль хэдийн байгалиас алс тусгаарлагдсан байсан юм. Тэд өдөрт хэдэн цаг амарна, цаашлаад бүр жилд хэдэн сараар үргэлжилдэг болов. Энэ нь тэд дахин амьд үлдэхийн тулд өдөр шөнөгүй санаа зовохоо больсон гэсэн үг юм. Өдөр тутмын ажлуудыг хөнгөвчлөх гэр ахуйн нээлтүүдэд талархъя. Эмэгтэйчүүд өдрийн гурван цагийг хүйтэн усаар хувцас угааж цэвэрлэн өнгөрүүлэхээ больж, харин бага зэрэг нунтаг бодис машинд хийж, товчлуур дарахад л асуудал шийдэгдэх болсон. Тиймээс бид Технологийн дэвшлийг үгүйсгэнэ гэдэг, түүний бидэнд авчирч байгаа ашиг тусыг нь ч үгүйсгэж буцаад хүнд хүчир ажилдаа орно гэсэн үг болж байна.

Технологийн дэвшлийн ачаар байгаль дэлхийдээ эргэн очих: Хэрэв эрчүүд хуучин үеэ эргэн санагалзаж байгаа бол, тэд хэзээ ч өөрсдөө угаалга хийж байгаагүй гэсэн үг. Харин эмэгтэйчүүд эрт цагийг санагалзаж байгаа бол тэд тэр үед үнэхээр ямар байсныг сайн мэддэггүй гэсэн үг. Тэдний хувьд энэ бол хөдөө, тэдний цөөхөн ямаанууд, цэцэрлэгт ургаж буй төмснүүд, тэгээд бяцхан зуслангийн байшин. Тэндээ зөвхөн амралтын өдрүүдээр л очдог.
Харин бид шинжлэх ухаан болон түүний хөгжил дэвшлийг үгүйсгэвэл, өглөө бүр үүрийн туяатай уралдан босч ямаануудаа гараараа саана, тэдний ноосыг бас л гараараа авна, дулаан байхын тулд мод хагалах хэрэгтэй болно, хувцас оёж өмсөнө, бас бус бүхий л зүйлсийг гараар хийх шаардлагатай болно. Тэгээд бидэнд ном унших, кино үзэх, сурах, зураг зурах ямар ч цаг үлдэхгүй.
Цаг хугацааг буцаахыг хүсэн суухынхаа оронд бид үргэлжлүүлэн шинжлэх ухаан, Технологийн хөгжил дэвшлийн зам дээр явах ёстой. Шинжлэх ухааны хөгжил дэвшил нь эцэстээ биднийг эргүүлээд байгаль руу маань хүргэх бөгөөд харин бид байгальд дарангуйлагдаж биш байгальд хөгжин баясаж, бидний амьдралыг шавхаж байдаг сул талууд үгүй болсон байх болно.

Сэтгэгдэл бичих