Дижитал маркетинг

Интернет худалдаа Монгол улсад

Интернет худалдаа Монгол улсад

Нийтэлсэн : Admin
Орон зайг багасгагч технологиуд  (Distance - shrinking technologies)
Даяаршилд нөлөөлж буй нэг гол хүчин зүйл бол техник, технологийн дэвшил юм. DST нь хүмүүсийг илүү хялбар аргаар холбогдох,  дэлхийн өнцөг булан бүрт түргэн шуурхай зорчих, нэгэн зэрэг мэдээллийг хүлээн авах боломжийг олгож байна.
Технологийн дэвшил нь улс төр, эдийн засаг, соёлын салбар дах даяаршлын хурдасгуур болж байна. 


Олон улсын ачаа тээвэрлэлтийн зардал 1930 онтой харьцуулахад


Дэлхийн бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээ 1950 онтой харьцуулахад


Шууд хөрөнгө оруулалт 1970 онд 13 тэрбум доллар байсан бол өдгөө 1,8 триллион доллар болжээ


Үндэстэн дамнасан корпорациудын тоо


Цахим бизнес тэр дундаа интернэт худалдаа нь улс орны хөгжилд шинэ боломж, шинэ нөхцөл байдлыг бий болгож байна. Өнөөдөр хил хязгааргүй интернэт орчинд дэлхийн 7 тэрбум хүнээс 3,4 тэрбум гаруй нь холбогдож, улмаар улс орнуудын эдийн засаг платформ эдийн засаг хэлбэрт шилжиж байна
ЯАГААД? ХИЛ ХЯЗГААРГҮЙ ЗАХ ЗЭЭЛ буюу Цахим худалдаа нь улс орнуудад экспортод чиглэсэн худалдааг өсгөж, Дэлхийн зах зээлд хүргэх гол суваг болсоор байна. 
Монгол улсын интернэт худалдааны орчны одоогийн нөхцөл байдал
Монголд интернэт худалдаа хэр зэрэг хөгжсөн бэ?
Нийт оролцогчдын 92.6% нь Монгол улс дахь интернэт худалдааны хөгжлийн түвшинг дунд зэрэг буюу муу хөгжиж байна гэсэн хариултыг өгсөн. Интернет худалдааны хөгжил нь байгууллага, хэрэглэгч, техник технологи гэсэн гурван талын хөгжилтэй шууд хамааралтай ба эдгээр гурван талт харилцааг зэрэг хөгжүүлж, бүх төрлийн мэдээллийг хүргэх ёстой юм. Уг асуултаас харахад интернэт худалдааны зах зээлийн хөгжил удаан байгаа нь энэ нь ороцогч талуудад тэр дундаа худалдан авагчдад хангалттай мэдээлэл байхгүй байгаатай шууд хамааралтай байгаа юм.
Худалдан авагчид интернэт худалдаанд бэлтгэгдсэн үү?
Хэрэглэгчид интернэт худалдан авалтанд бэлэн байна уу? гэсэн асуултанд нийт оролцогчдын 85.2% нь муу, дунд зэрэг буюу худалдан авагчид бэлтгэгдээгүй, интернэт худалдааны талаар мэдээлэл дутмаг, интернэт худалдан авалт хийхээс айдаг болгоомжилдог нь харагдаж байна. Заавал барьж үзэж сонголт хийдэг, өөрийн захиалсан бараанаас өөр бараа ирнэ, эсвэл бүр ирэхгүй гэж боддог ба хамгийн хямд муу бараа интернэтээр зарагддаг гэсэн өрөөсгөл, уламжлалт бодол байсаар байна.
Та интернэт төлбөр тооцооны системийг хэр найдвартай гэж бодож байна вэ?
Интернэт төлбөр тооцооны системд итгэх итгэлийн талаар уг асуултанд нийт оролцогчдын 77.8% нь ерөнхийдөө дунд зэрэг, сайн гэсэн хариултыг өгсөн бол МАШ МУУ гэсэн хариултыг сонгосон оролцогч байхгүй байгаа нь бүх төрлийн төлбөр тооцооны системд хүмүүсийн итгэх итгэл харьцангуй сайн байгаа нь харагдаж байна. Гэхдээ муу гэсэн хариулт 20%-г эзэлж байгаа нь хэдий аюулгүй гэсэн бодол төсөөлөл байгаа ч бүрэн итгэлтэйгээр итгэж чадахгүй байна. 
Монголд интернэт худалдааны эрх зүйн орчин хэр бүрэлдсэн бэ?
Интернэт худалдаатай холбоотой үйл ажиллагаа явуулахад хууль эрх зүйн орчин хамгийн чухал нөлөөлөл үзүүлдэг. Харин уг судалгааны үр дүнд Монгол дахь интернэт худалдааны хууль зүйн орчин муу ба маш муу гэсэн хариултыг 83.5%-г эзэлж байна. Тухайн харилцагч интернэт гүйлгээ хийж байгаад хувийн мэдээллээ алдвал хэн хариуцлага хүлээх вэ? гэсэн асуулт бүх хүмүүсийн хувьд ойлгомжгүй, мэдээлэлгүй байдаг. 

Манай улсын хувьд ямар онцлог байна?
Хувь хүний болон газар нутгийн онцлог төвлөрлийн байдал, бизнесийн уламжлалт арга барил, төрийн оролцоо, хууль тогтоомж зэрэг нь бусдаас өөр. Хамгийн энгийн жишээ бидэнд мэйль-ээр ирсэн зүйлийг шүүхийн өмнө баталгаатай гэж үздэггүй. Өөрөөр хэлбэл, заавал цаасаар байхыг шаарддаг. Одоо энэ байдлыг өөрчилчихвэл онлайн худалдаа хийхэд нэг алхам ойртлоо гэсэн үг. Ирээдүйн хөгжил бидэнд ойрхон байгаа. Хамгийн гол нь оролцогч талууд нэгдэж ажиллах хэрэгтэй.


Интернэт худалдааны Платформ-д нэгдэх боломж:

• Импорт эрхлэгчид ААН, хувь хүн (Бөөний)
• Retail буюу гаднаас бараа оруулан өөрсдийн дэлгүүр, лангуугаар борлуулагч ААН, хувь хүн
• Хувь хүмүүс (Facebook –ээр борлуулагчид)
• Үндэсний үйлдвэрлэгчид 
Одоогийн бараа эргэлтийн хэмжээ:
• Бэлэн барааны интернет зах зээлийн одоогийн нийт бараа эргэлтийн хэмжээ сарын 300~500 сая төгрөг
• Энэ тоо ойрын 3 жилд 100 дахин өсөх боломжтой

Цахим худалдааны эрх зүйн зохицуулалт:
Цахим худалдаа эрхлэхэд олон талын эрх зүйн зохицуулалт шаардлагатай байдаг. Тухайлбал, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, маркетинг, зар сурталчилгаа, шударга өрсөлдөөний асуудал, оюуны өмчийн асуудал, татвар төлөлт, хувь хүн болоод цахим худалдаанд оролцогчдын хувийн мэдээллийн нууцлал, хамгаалалт, цахим гарын үсэг гэх олон асуудал байдаг. Манай улсад цахим худалдааны эрх зүйн зохицуулалт боловсронгуй болоогүйн дээр хэрэглэгчийн эрх зөрчигдсөн тохиолдолд хэрхэн яаж шийдвэрлэх эрх зүйн орчин одоогоор хангалттай бүрдээгүй байна.

Цахим худалдааны олон улсын эрх зүйн зохицуулалт, стандартын тухай:
  • Бараа худалдах, худалдан авах олон улсын гэрээний тухай Венийн конвенц 
  • Иргэний болон арилжааны асуудлаарх шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх тухай Брюсселийн конвенц
  • Иргэний болон арилжааны хэргийн асуудлаар гадаадын шүүхийн шийдвэр, маргаан шийдвэрлэх шүүхийн харьяаллын тухай Гаагийн конвенц
  • Маргаан шийдвэрлэх шүүхийг сонгох зөвшилцлийн тухай Гаагийн конвенц
  • Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай конвенц
  • ЦАХИМ ХУДАЛДААНЫ ЗАГВАР ХУУЛЬ
Монгол Улс дахь цахим худалдааны эрх зүйн зохицуулалтын байдал:
  • Иргэний хууль
  • Харилцаа холбооны тухай хууль
  • Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль 
  • Цахим гарын үсгийн тухай хууль
Цахим худалдаанд оролцогч талуудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалахад анхаарах зарим асуудал:
  • Оюуны өмчийн асуудал
  • Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудал 
  • Татварын асуудал
  • Өгөгдөл, мэдээллийн хамгаалалт
ЦАХИМ ХУДАЛДААНЫ БОЛОМЖУУД
Бий болгож буй үнэ цэнэ:
Үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдэд
•Илүү олон хэрэглэгчдэд интернетээр дамжин хүрэх
•Маркетингийн зардлаа хэмнэх
•Хүний нөөцийн зардлаа хэмнэх
•Үл хөдлөх түрээсийн зардлаа хэмнэх
•Борлуулалтаа орон даяар хийх
•Веб сайт, төлбөр тооцоо, хүргэлтэнд санаа зовох шаардлагагүй

Худалдан авагчдад
•Өргөн сонголт
•Хямд үнэ, чанартай бараа
•Цаг хугацааг хэмнэх
•Зардал мөнгө хэмнэх

Дотоодын үйлдвэрлэгчдэд шинэ боломж
  • Жижиг дунд үйлдвэрүүдийн асуудал нь маркетинг, ложистик, хүний нөөцийн зардалд төсөв байдаггүй. Цахим илүү хямд боломжтой
  • Цахим худалдаанд нэгдсэнээр орон даяар маш олон хүнд хямд зардлаар хүрэх, бүтээгдэхүүнээ таниулах, борлуулах сувгаа нэмэх боломж нээгдэнэ
  • Ирээдүйд Дэлхийн зах зээлд өөрсдийн бүтээгдэхүүнээ шууд эцсийн хэрэглэгчдэд хүргэх боломж нээгдэнэ
 
Цахим худалдааны цаашдын шийдэл
Манай улсын ихэнхи ААН, төрийн байгууллагууд интернэт сүлжээгээр дамжин онлайнаар бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд яаж хүргэх гэдэг рүү тэмүүлж байгаа. Гэхдээ бидэнд туршлага байхгүйгээс алдаа оноотой байгаа. Энэ салбар цааш хөгжихөд бид том системээр нь харах хэрэгтэй. Бид АНУ, барууны орнуудыг жишиг болгохоос илүүтэйгээр Хятад, Орос хоёр хөршөө харах хэрэгтэй.

Цахим худалдаа нь үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, банк, онлайн төлбөр, логистик, даатгал зэрэг бүх салбарыг хамарч эдийн засгийг хүчирхэг болоход нөлөөлдөг. Урд хөршид үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд том бизнесүүд дэлхийн зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэх гол суваг нь “Аlibaba” боллоо. Энэ тухай ярьвал платформ эдийн засгийн тухай ярих болно. Төр ч бай, хувийн хэвшил ч бай бүгд л онлайн болох нь эцсийн зогсоол байх болно
Жишээ: Хятад улсад интернэт худалдаа хөгжихөд барууны загвар ажиллахгүйг баталсан жишээ бол “eBay” байна. Тухайн үед “eBay” барууны арга барилаар Хятадын зах зээлд ажлаад улмаар амжилтгүй, ашиггүй ажиллах болсон. Харин “Alibaba” эсрэгээр нь “eBay” дээр хийгдсэн маркетинг, борлуулалтын идэвхижүүлэлтийг яг эсрэг нь хийснээр зах зээлээ тэлсэн түүхтэй.


Хэрхэн шийдэх вэ?
  • Хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх шаардлага, нөхцлийг илрүүлэх
  • Эдийн засгийн хямралын үед экспортод баримжаалсан худалдаа,үйлчилгээг интернэт худалдааны платформ ашиглан хил хязгааргүй зах зээлд гарах боломжийг олох
  • Дотоодын хэрэглэгчдийн онлайн зан төлөв ямар түвшинд байгаа, хэрхэн өөрчлөгдөж байгаа, цаашид хэрхэн хувьсах хандлагыг мэдэх
  • Интернэт худалдааны ЭКО систем хэрхэн бүрэлддэг, бидний оролцоо юу байх талаар цогц ойлголттой болж, шинэ боломжуудыг олж харах, түүнийг бизнестээ ашиглах
  • ЭКО системийг бүрдүүлж буй салбар бүрийн төлөөллүүд өөр хоорондоо харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллах.
Тулгамдаж буй асуудал:
•Дотоодын үйлдвэрлэгчид цөөн, тэд интернэт худалдааг мэдэхгүй
•Гараас гарт хүрэх тээвэр ложистик, мөн тээвэрлэлт дагасан даатгалын үйлчилгээ бүрэн утгаараа хөгжөөгүй
•Интернэт худалдааны чиглэлээр хүний нөөц хараахан бэлтгэгдээгүй
•Мэдээллийн технологи, програм хангамжийн компаниудын бүтээгдэхүүн хоорондоо уялдаа холбоогүй
•Төрийн бодлого, чиглэл, дэмжлэг маш бага
•Хэрэглэгчдийн зуршлыг өөрчлөх аянууд, сургалтууд дутмаг
•Хууль эрх зүй, татварын таатай орчин бүрдүүлэх шаардлагатай
•Интернэт бизнест хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах хэрэгтэй гэх мэтчилэн бидэнд интернэт худалдаа хөгжүүлэхэд тулгарч буй асуудлууд одоогоор байна.


DOWELL ECOMMERCE

Сэтгэгдэл бичих