Нийтэлсэн : Admin
Вэб портал гэж юу вэ?
Товчоор хэлбэл, вэб портал нь вэб серверт суурилсан ажилтан, үйлчлүүлэгч, харилцагч, бэлтгэн нийлүүлэгч нар нэг платформ дээр ажиллах бололцоог олгодог мэдээллийн хүртээмжийн нэгдсэн цэг юм. Мөн хамтран ажиллагсад, үйлчлүүлэгчид, бэлтгэн нийлүүлэгчидтэй харилцах харилцааг сайжруулах үүднээс вэб портал ашиглаж болно. Портал /portal/ гэдэг нь “гол орц”, “үүд”, “хаалга” гэсэн утгатай үг.
Вэб портал нь мэдээллийн эх сурвалж болдог
Вэб портал нь олон төрлийн агуулга, үндсэн үйлчилгээг нээж өгдөг. Вэб портал нь мэдээллийн сан, програмууд заримдаа күүки ашиглана. Портал нь ихэвчлэн бүлэг болон хэсэгчилсэн хэлэлцүүлэг, to do list, зарлал, мэдээлэл, файл, хайлт, email-phone list зэргийг агуулдаг.
Порталын функц
Веб портал нь интранетэд холбогдон ажиллах давуу талтай бөгөөд илүү их хэрэглэгчдийг хамруулах боломжтой. Жишээлбэл компанийн вэб портал нь хэрэглэгчийн эрх үүргийг (хэлтэс, албанд ангилах, ангилал дотор ажилтан менежер зэргээр эрэмбэлж өгнө) тохируулах динамик үйлдэлийг санал болгож болно.
Ямар төрлийн вэб порталууд байдаг вэ?
Байгууллагын үйл ажиллагаа, засаглалын онцлогоос хамаарсан босоо болон хэвтээ байдлаар өөрчлөхөд туслах хоёр төрлийн вэб портал байдаг.
Босоо вэб портал:
Энэ нь тусгай төрлийн аппликейшн болох хүний нөөцийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, санхүү, CRM, ERP, үйлчилгээний менежмент эсвэл агуулахын менежмент зэрэг байж болно. Энэ нь хэрэглэгчид тухайн компанийн дотор болон гаднаас хэрэглэгчдэд зориулсан тусгайлсан програмыг харах, засварлах, хувь нэмэр оруулах боломжийг олгодог.
Худалдааны байгууллагын жишээ: Та харилцагчдад веб портал санал болгож бүртгэлжүүлнэ. Харилцагч өөрийн эрхээр тухайн порталд нэвтрэх бөгөөд захиалга өгөх, нэмэх, засах эсвэл захиалгын дэлгэрэнгүй мэдээлэл болон бусад холбогдох мэдээллийг өөрчлөхийг хүсч болно.
Хэвтээ вэб портал:
Хэрэглэгчдийг нэг interface-ээр олон програмаас нэгтгэсэн өгөгдлийг харах боломжийг санал болгодог. Энэ төрлийн вэб портал нь хэрэглэгчид нь унших, эрэмбэлэх, эсвэл нийлүүлэхийн тулд олон төрлийн бизнесийн програмуудад нэвтрэх шаардлагагүй гэсэн үг. Энэ нь тухайн байгууллагын бүтээмж, гүйцэтгэлийг ихээхэн сайжруулж чадна.
Нийтлэг хэвтээ вэб портал нь тайлангийн системийг хэлбэржүүлж болно. Үүнд KPI (Гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлт) олон тооны бизнесийн системээс мэдээллийг танилцуулах гэх мэт.
Вэбсайт болон вэб портал хооронд ямар ялгаа байдаг вэ?
Вэбсайт гэж юу вэ?
Хамгийн товч тодорхойлолт бол хүмүүст харуулахаар бэлдсэн мэдээллийг агуулсан файлууд юм. Вэбсайт бол мультимедиа агуулга, public домэйн нэр, мөн хамгийн багадаа нэг веб серверт нийтлэгдсэн байна гэсэн тодорхойлолтууд Google-ээр хайхад гарч ирнэ.
Вэб хуудас нь Дэлхийн Өргөн Сүлжээтэй холбогдсон баримт бичиг (хуудас) эсвэл hypertexted баримт бичиг юм. Энэ хуудас нь Chrome, Firefox, Internet Explorer, Edge, Safari эсвэл Opera зэрэг вэб хөтчөөр үзүүлж болно. Вэб сервер нь веб хуудсыг интернетээр ашиглаж болох веб хуудаснуудын цуглуулга юм. Вэб сервер нь IP дугаар болон домэйн нэртэй холбогддог.
Вэбсайтын функц:
Бидний түүх: Вэбсайт нь манай үйлчилгээ, бүтээгдэхүүний талаар харилцагчиддаа хэлэх, илүү их мэдлэг олж авах боломжийг олгодог.
Түгээмэл асуугддаг асуултуудад хариулах: Вэбсайтууд нь шинэ худалдан авагчдаас төөрөгдөл, асуултыг шийдвэрлэхэд тусалдаг. Тиймээс, вэбсайт дахь хариултуудаар бид цаг хэмнэх боломжтой.
Холбоо барих хаяг: Энэхүү харилцах хуудас нь хэрэглэгчид тухайн байгууллага руу хандах боломжийг олгодог.
Төслийн багц: Компани өнгөрсөн хугацаанд юу хийснийг танилцуулах, одоотөслүүд хэрэгжиж байна гэх мэт.
Хайлтын системийн оновчлол: SEO-оор дамжуулан байгууллагын үйл ажиллагаа, алсын хараа, болон дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдөх боломжуудыг олгодог.
Вэб портал функц
Харилцааг сайжруулах: Вэб портал нь хэрэглэгчийн хувийн профайл үүсгэгдэх бөгөөд, илүү интерактив байна. Ингэснээр харилцагч, ажилтнуудтай харилцах харилцаа сайжирдаг. Хэрэглэгчдэд ээлтэй, иж бүрэн платформ дээр өндөр чанарын, шүүгдсэн мэдээлэл байдаг.
Илүү харилцан үйлчлэл: Вэб портал нь хэрэглэгчидтэй илүү сайн ажиллахад тусалдаг. Вэб портал нь маш олон интерактив үйлдэлтэй бөгөөд тэдгээрийг зорилтот бүлгүүдэд илүү нарийн чиглүүлж чадна.
Ажил үүргийн процессийг дэмжинэ: Вэбсайтаас ялгаатай нь веб портал нь бидний ажлын процессод илүү гүнзгий нөлөөлдөг. Вэб портал нь ихэвчлэн бидний дотоод ажлын үйл явцыг автоматжуулдаг програм хангамж юм. Харилцагч, хэрэглэгч байгууллагын дотоод албадын ажилтнуудыг ойртуулж нэгтгэнэ.
Веб портал ямар байгууллагад илүү тохиромжтой вэ?
- Олон салбар нэгжтэй, өөр өөр газар байршдаг байгууллага
- Home worker болон өөр салбарт ажиллагсадтай бол
- Өгөгдөл, мэдээлэл, процессыг тогтмол дамжуулдаг. Жишээ нь нийлүүлэгч эсвэл төрөл бүрийн сувагт үйл ажиллагааг эрхэлдэг тохиолдолд.
- Хувь хүн, алба, хэлтэс, менежер эсвэл тодорхой ажилтантай тэдгээрийн уялдаа холбоог сайжруулах бол
- Одоогийн өдөр тутмын үйл ажиллагааг илүү сайжруулж ажил үүргийн хувиар, тайлан гүйцэтгэлийг хурдан болох автоматжуулсан систем нэвтрүүлэх бол.
Онлайнд суурилсан портал нь компанийг төлөөлж, өдөр тутмын үйл ажиллагаандаа илүү их хяналт тавьж чаддаг. Хэрэглэгчийн цаг хугацаа эсвэл байршлаас хамааран вэб порталыг хурдан бөгөөд хялбархан нээж болно. Энэ нь ширээний эсвэл мобайл төхөөрөмж дээр ажиллах боломжтой интернэтэд холбогдсон төрөл бүрийн төхөөрөмж байж болно.
Вэб портал жишээ
Вэб портал нь олон эх сурвалжаас мэдээлэл цуглуулж чадна. Энэ нь хамтын ажиллагааг илүү хялбар болгоно.
- Борлуулалтын портал
- Төслийн менежментийн портал
- Хэрэглэгчийн портал
- Гишүүнчлэлд үйлчлэх портал.
- CRM портал
- Хүний нөөцийн портал
- Интранет портал – E Office
- Компанийн дотоод үйл ажиллагааны портал гэх мэт
Вэб портал арилжааны ашигтай тал нь юу вэ?
Вэб портал дээрх ашиг тус нь ихэвчлэн хэрэглэгчийн сэтгэл ханамж, чухал өгөгдөл болон үндсэн статистикт хандах боломжийг нэмэгдүүлдэг. Мөн байгууллагын засаглалыг зөв өөрчлөн зохион байгуулах, шийдвэр гаргалт илүү сайжрах, харилцагч болон хэрэглэгчидтэй илүү нягт харилцаа холбоотой ажиллах зэрэг давуу талуудтай.

Сэтгэгдэл бичих