Нийтэлсэн : Admin
Байгууллагын дотоод сүлжээ г зөв зохион байгуулж удирдах нь хэрхэн үр дүнтэй болохыг доор тайлбарлалаа.Хөгжиж байгаа нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхаж буй залуу хүмүүс фэйсбүүк, юүтүбэд хэтэрхий их цаг зарцуулж байгаан залхууралд хөтөлж байна гэсэн судалгаа гарсан байна.
Өнөөгийн нийгэмд ихэнхи албан байгууллагууд интернэтийн сүлжээнд холбогдож ажлаа компьютер ашиглан хийдэг болсон. Тийм болохоор ажлийн цагаар зөвхөн ажлаа л хийдэг болгох, хэрэггүй янз бүрийн мэдээлэл уншиж цагыг өнгөрөөх, ажлын цагаар тоглох зэргийг удирдлагууд болон менежерүүд сайшаахгүй. Энэ бүхнийг байгууллагын сүлжээний удирдлагыг оновчтой болгосноор шийдэж болно гэдгийг тэр бүр мэддэггүй.
Мессенжерээр 20 гаруй өгүүлбэр бичин чаталж байж олж авсан мэдээллийг тэр хүн рүүгээ нэг минут ярихад л хангалттай олж авч чаддаг байна. Ажлын цагаар ажлаа л хийх ёстой гэсэн дүрэм ухамсар дотор л байдаг байсан бол одоо энийг сүлжээний удирдлагыг сайжруулснаар шийдэж болно.
Бяцхан тооцоо
Хүмүүс багаар бодоход өдөрт нэг цаг чатлаж тоглох ч юмуу дэмий ажилтай холбоогүй зүйлс уншиж өнгөрөөдөг гэж үзээд 50 ажилтантай нэг байгууллага байлаа гэж бодъё
Сард 170 цаг ажилладаг гэж тооцъё
Нэг хүний сарын цалин дунджаар 900 мянга гэж тооцохоор
Нэг хүний нэг цагын үнэлгээ 5294 төгрөг болж байна.
5294цаг/төгрөг*50 хүн=264700 төгрөг буюу нэг өдөрт хоёр зуун жаран дөрвөн мянга болно гэсэн үг тэхээр нэг сард 264700*20=5823400 төгрөг
Жилд 69880800 төгрөг буюу дал орчим сая төгрөг болж байна.
http://www.vault.com/ сайт дээрхи судалгаанаас үзэхэд дараах үр сонирхолтой үрдүн гарсан байна
- Ажил дээрх интернэт ашиглалтын 30% -40% нь ажилтай ямар ч хамаагүй зүйлсэд зарцуулагддаг байна. Чатлах, тоглох, мэдээ унших зэрэг
- Бүх интернэт худалдааны 60% орчим нь ажлийн цагаар буюу 9-18 цагын хооронд явагддаг.
- Интернэт дэх садар самуун агуулгатай траффикийн 70% нь ажлын өдрүүдийн 9-18 цагын хооронд явагддаг байна.
Энэ сонирхолтой судалгаанаас харахад сүлжээг ямар нэгэн төвлөрсөн хяналттай болгох нь зайлшгүй шаардлагатай нь харагдаж байна.
Сэтгэгдэл бичих