Raspberry Pi ба Google

Raspberry Pi ба Google

Нийтэлсэн : Admin

Raspberry PI бол компьютерийн үйлдвэрлэлийн цоо шинэ нэгэн шатанд гаргасан нэгэн бүтээл ба технологийн томчуудын нэг Google корпорацитай хамтран ажиллахаар болж байгаа талаар мэдэгдлээ. Google өөрийг хиймэл оюун болон /AI/ machine learning алгоритмаа raspberry PI-д зориулан энэ жилдээ гаргах юм байна. Raspberry PI-н зүгээс ийнхүү мэдэгдсэн ба нээлттэй эхийг дэмжигч технологийн компаний зүгээс IOT-чууддаа  сайхан  мэдээ хүргэж байна.

 

Товчхон

 

Магадгүй та бүхний зарим нь Raspberry PI Foundation-ий талаар сонсоогүй байж болох юм. Raspberry PI-г анх 2009 оноос эхлэн сургалтын зорилгоор үйлдвэрлэн түгээсэн. Амжилтанд хүрсэн гол түлхүүр нь мэдээж анхдагч байсан, мөн овор багатай жижиг хэмжээ /картны хэмжээтэй/, үнэ /35$/  болон GPIO pins буюу электроникийн салбарт шууд ашиглахад маш хялбар зэргээс болсон. Одоогоор дэлхий даяар 10 сая гаран зарагдсан боард нь  нийт 5 хувилбар гаргаснаас raspberry pi zero буюу 5$-н SoC нь хамгийн хурдан зарагдаж дууссан бөгөөд одоо ч гэсэн дэлгүүрүүдэд гарч ирэнгүүтээ дууссаар байна. Сонирхогчид RPi ашиглан голчлон робот гэрийн автоматжуулалт, төрөл бүрийн мэдрэгчээс мэдээлэл цуглуулалах зэргийг хйидэг бөгөөд  Google-н үйлчилгээг ашиглан илүү ухаалаг хүчирхэг зүйлс бүтээх боломжтой болох юм.

Дараагын 10 жилийг технологийн аваргуудын зүгээс IOT /интернэтэд холбогдсон төхөөрөмжүүд/ зах зээл өргөжнө гэж үзэж байгаа ба 2 жилийн өмнөөс Microsoft мөн raspberry PI-д зориулсан үйлдлийн систем гаргасан боловч нэг л сайн явахгүй байгаа. Учир нь RPI өөрөө linux суурьтай хөгжиж ирсэн бөгөөд бүхий л мэдрэгчүүдээс мэдээлэл авах дамжуулах сангууд тус бүр сайн дурынхнаар  хөгжүүлэгдэн хангалттай их болсон. Харин microsoft үндсэн сангуудаа хөгжүүлсэн боловч  нэмэлтүүдээ хангалттай хөгжүүлж амжихгүй байгаа. Миний хувьд гэвэл microsoft-н систем дээр хөгжүүлэлт хийхэд давуу талууд нь C# дээр бичих, Azure cloud системтэй холбогдох боломжтой ч гэсэн  433mhz төхөөрөмжүүд болон gsm модултай ажиллах сан байхгүйгээс болоод сайн ашиглаж чадахгүй байгаа.

Мөн амазон ч гэсэн өөрийн AI болох alexa системийг ч гэсэн бета байдлаар Raspberry Pi дээр туршин үзэх боломж олгосон байгаа.

 
 

Google корпорац аль хэдийн өөрийн ухаалаг гэрийн системээ өнгөрсөн жил танилцуулан хиймэл оюун, Machine learning, IOT, роботын салбарт ихийг хийсэн. Харин одоо тэд судалгаа RPi хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг ойлгох үүднээс судалгаа авч байна. Та энэхүү линкээр дамжиж орон судалгаагаа бөглөөрэй

Сэтгэгдэл бичих