Нийтэлсэн : Admin
“Privacy is not for the passive.”
– Jeffrey Rosen
Танд яагаад VPN хэрэгтэй, бизнест ямар тустай вэ?
- Хамгийн түгээмэл шалтгаан бол салбаруудаа VPN-д холбосноор борлуулалтаа шууд хянах.
Салбаруудын борлуулалтын мэдээг нууцлалтайгаар төвлөрүүлэн тухай бүрд авч байх ба мөн салбаруудын камер хянах, дотуур холбоог ашиглах зэрэг давуу талуудтай. Жишээ нь банкны АТМ машинууд болон бусад нууцлал өндөртэй мэдээлэл дамжуулах төхөөрөмжүүд бүгд VPN технологиор төврүүгээ холбогдсон байдаг.
- Гэрээсээ ажлаа хийх
Оффис гэхээр таны санаанд юу төсөөлөгдөж байна? Том хаалганы цаана ширээнүүд бас завгүй хүмүүс үү? VPN сүлжээ нь таныг аялаж явахдаа гэртээ байхдаа ч оффис руугаа шууд холбогдох боломж олгоно. Та ажлын серверүүд рүүгээ хандаж, өрөөнийхөө принтэрээр хэвлэж, дотуур утсаараа ч ярих боломжтой.
- Интернэтийн хурдаа нэмэгдүүдэх
Танай аль нэг оффис 10mbps хурдаар интернэтэд ордог нөгөө салбар 1mbps хурдаар нэтэд ордог байхад та салбараасаа /гэрээсээ/ төв рүүгээ холбогдон 10mbps хурдаар интернэтэд орох боломжтой. Учир нь монголын бараг бүх интернэт үзүүлэгчид танд зарж байгаа 1mbps, 3mbps гэдэг нь гадаад руу холбогдох хурд болохоос биш Монгол дотроо бол хангалттай байдаг.
- Нууцлалаа хангах
Хэн нэг нь таны сүлжээг тагнах чагнах зорилгоор сонсож байсан гэж бодоход та VPN сүлжээнд холбогдсон тохиолдолд таны мэдээлэл уншигдахааргүй кодлогдсон байдаг учир мэдээллээ алдах эрсдэлгүй.
Хэдийгээр Hamachi зэрэг бага төлбөртэй үйлчилгээнүүд гарч байгаа ч гэсэн нэгдүгээрт нууцлал /3 дагч этгээдийн төхөөрөмж дээгүүр танай мэдээлэл дамжих/ хоёрдугаарт хурд болон хэрэглэхэд хялбар байдал /ip хаяг байнга солигдох/ зэргээс үүдэн асуудал үүсэх мэргэжилтэн ажиллуулах зэрэг шаардлага гардаг. Манай үйлчилгээг сонгосноор энэхүү асуудлыг мартаж болох ба танай интернэт л хэвийн байхад бүх зүйл асуудалгүй.
VPN сүлжээг зохион байгуулахад танай салбарууд бүгд интернэтэд холбогдсон байхад л та манайх руу холбогдсоноор шуурхай найдвартайгаар шийдүүлэн авах боломжтой юм.
Сэтгэгдэл бичих