Технологи

School Alert system - Скүүл Алерт цахим систем

School Alert system - Скүүл Алерт цахим систем

Нийтэлсэн : Admin
DOWELL-IoT СКҮҮЛ АЛЕРТ СИСТЕМ
Хүүхдийн аюулгүй байдал, гэмт хэргийн халдлагад өртөж хохирохоос сэргийлэх, эцэг эх асран хамгаалалагчид хүүхдийнхээ аюулгүй байдалд хяналт тавих, сургуулийн захиргаа болон эцэг эхчүүд  сурагчдын ирцийн талаар бодит цагаар, үнэн зөв мэдээлэл авах үндсэн зорилготой iot шийдлээр rfid технологид суурилсан хүүхдийн байршил тодорхойлох, мэдэгдэл авах цахим систем.
Сургуулийн сурагчдыг RFID tag бүхий үнэмлэх олгох бөгөөд тодорхой цэгүүдэд байршуулсан RFID уншигч нь tag-ийг таньж үндсэн серверт мэдээлэл дамжуулна. Ирсэн мэдээлэлд үндэслэж програмийн шийдлээр тухайн сурагчын бодит байршил, явсан замын тэмдэглэлийг бодит цагаар гар утасны аппликейшн болон SMS үйлчилгээгээр эцэг эх, асран хамгаалагч, сургуулийн захиргаанд төрөл бүрийн тайлан, мэдээлэл өгөх боломжтой цахим систем болно.

СУРАГЧДЫН УХААЛАГ ҮНЭМЛЭХ:

RFID TAG /active/ - Сурагч бүрд олгох цахим үнэмлэх бөгөөд өөрөөсөө радио долгион гаргах чадвартай, цэнэгтэй, 3 жил хүртэлх хугацаанд ажиллах чадвартай. 
Цахим үнэмлэхний бусад хэрэглээ: Сурагч бүрийн хичээлийн ирц, дүн, бусад цахим бүртгэлүүд, номын сангийн автоматжуулалт, онлайн сургалтууд, үдийн хоол хөтөлбөр, багш болон эцэг эхийн шууд харилцаа холбоо, шуурхай мэдээлэл дамжуулах, сургууль ангийн зар мэдээлэл зэрэг өргөн боломжоор ашиглана. 

СУРГУУЛИЙН ОРЧИН:
RFID reader + Antenna: Сургуулийн орчин болон сурагчдын голлон зорчих хэсгүүдэд байршуулах уншигч бөгөөд RFID tag-ийн тохируулсан долгионыг 200 метр хүртэлх зайнаас нэгж /0,2 – 0,5 секунд/ хугацаанд 800 – 1000 хүртэлх TAG уншиж GSM, CDMA, Intranet,  WIFI горимоор Cloud серверт өгөгдөл дамжуулна.

DOWELL-IoT СКҮҮЛ АЛЕРТ СИСТЕМ:

RFID уншигчуудыг газрын зураг дахь координатын дагуу TAG унших зориулалтаар байршуулах бөгөөд нэг уншигчаас нөгөө уншигчид шилжсэн бодит цаг болон тухайн TAG-ийг уншигчын координатад үндэслэн маршрут зурагдах боломжтой програм хангамжууд.
ХЭРХЭН АЖИЛЛАХ ВЭ?

  • Сурагчийн яг одоо бодит цагаар байршил болон хамгийн сүүлд уншигдсан байршил харна.
  • Сурагчийн тайлант хугацаанд зорчсон замын тэмдэглэгээг цаг, минутаар шүүж харна.
  • Сурагчийн уншигч төхөөрөмжийн хүрээнд тусламжийн дохиог хүлээн авах систем.
НЭМЭЛТ БОЛОМЖУУД:
-Хичээлийн ирцийн автоматжуулалт
-Багшийн сэтгэгдэл бичих талбар
-Дүнгийн бүртгэл
-Номын сангийн систем
-Гэрийн даалгавар
-Сургууль, багшийн зар – мэдээлэл
-Онлайн сургалт
-Үдийн хоол хөтөлбөр гэх мэт ЦАХИМ СУРГУУЛЬ болох бүгд боломжууд!

SOS ALERT /СОС СИГНАЛ/:

RFID TAG өөр дээрээ SOS товчлууртай бөгөөд RFID уншигчын хүрээнд хүүхэд аюулд өртсөн тохиолдолд энэхүү товчлуурыг ашиглан асран хамгаалагч болон сургууль, цагдаагийн байгууллагад өөрийн байршил бүхий мэдээллийг RealTime өгнө.

СУРГУУЛИЙН БУСАД ОРЧИН:

Автобусны буудлууд болон онцгой цэг, гудамж, талбайд RFID уншигч байршуулах бөгөөд тухайн уншигч төхөөрөмжийн унших хүрээнд /200м диаметрт/ зорчсон ухаалаг үнэмлэх бүхий сурагчийн ирсэн, явсан бүртгэлийг бодит цагаар бүртгэж авна.

СУРГУУЛИЙН АВТОБУС:
Сургуулийн автобусанд RFID Reader суурьлуулснаар тухайн автобусанд суусан ухаалаг үнэмлэх бүхий сурагчийн байршил нь суусан автобусны GPS өгөгдөлтэй мэдээлэл солилцож явсан замын мэдээлэл, автобусанд суусан болон буусан мэдээллийг харах боломжтой болно.

ХҮҮХЭД АЮУЛГҮЙ!
  • СУРГУУЛИЙН ОРЧИНД ХҮҮХЭД БҮРЭН ХАМГААЛАГДАНА!
  • ЭЦЭГ, ЭХ АСРАН ХАМГААЛАГЧ НАР СЭТГЭЛ АМАР АЖИЛЛАХ ТААТАЙ ОРЧИН БҮРДЭНЭ!
  • СУРГУУЛИЙН ГАДНА ОРЧНЫ ТОДОРХОЙ ХӨДӨЛГӨӨН ИХТЭЙ ЦЭГҮҮДЭЭР ЗОРЧСОН ХҮҮХДҮҮДИЙН МЭДЭЭЛЭЛ АВАХ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАНГАХ БОЛОМЖТОЙ БОЛНО!
  • ЦАХИМ, УХААЛАГ СУРГУУЛИЙН ЭХЛЭЛ!
ЖИЧ: RFID: РАДИО ДОХИО НЬ ИОНЖИЛТ БИШ БӨГӨӨД ЭНЭ НЬ ХИМИЙН БОНДЫГ ЗАДЛАХ БУЮУ ӨӨРЧЛӨХ, МОЛЕКУЛД ХАНГАЛТТАЙ ЭРЧИМ ХҮЧИЙГ ШУУД ӨГЧ ЧАДАХГҮЙ. ХҮНИЙ БИЕД СӨРӨГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХГҮЙ!!!

SCHOOL ALERT - DOWELL IoT


ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ: Хүүхэд сургуулийн орчинд бүрэн хамгаалагдаж чаддаг уу?
Хүүхэд бүр эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй. Гэхдээ хүүхэд сургуулийн орчинд бүрэн хамгаалагдаж чадаж байгаа юу гэдэг зүйл асуудал дагуулсан хэвээр байна. Хүүхэд хамгааллын тухай хүмүүсийн ойлголт нь сургуулийн орчинд байгаа биет байдлын хамгаалалтыг яриад байдаг. Нэг зүйл унаж, хүүхэд тогонд цохиулах юм шиг ярьдаг. Гэтэл хүүхэд хамгааллын бодлого гэдэг их өргөн ойлголт. Ганцхан тэр хүүхэд гэнэтийн осолд өртөхөөс гадна, багшаас ирж байгаа харилцаа, манаач, жижүүр, хамт олон,  эцэг эхийн зүгээс болон тэр сургуулиар орж гарч байгаа зочин төлөөлөгч гээд бүх хүн хүүхэд хамгааллын бодлогод оролцож түүнийг зан үйл, үйлдлээрээ харуулж байх шаардлагатай. Хүүхэд тэр орчинд хамгаалагдсан байна гэдгээ мэдэрч байх нь хамгийн чухал. Хайранд өсөж, хайранд сурч байна гэдгээ ойлгох учиртай.
-Хүүхэд хамгаалах чиглэлээр сургуулиудад  дутагдалтай байгаа зүйл нь юу вэ?
Сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж буй ажлууд их байдаг хэдий ч тухайн хүүхдийн хяналтын систем нь хүний хүчин зүйлээс хамаарсан, ажиллагаа ихтэй, алдаа гарах магадлал өндөр байдаг. Дэлхийн олон улсад хүүхэд хяналтыг мэдээллийн технологи ашиглаж бодит цагийн үзүүлэлтээр автоматжуулсан системээр хийж багш, сургууль, хүүхдийн асран хамгаалагчдад шууд хяналтын мэдээллийг өгч чадаж байна.
Монгол улс дахь ЕБС болон СӨБ-ийн байгууллагууд нь хүүхэд хяналтын хамгийн анхан шатны мэдээлэл болох ирцийн бүртгэлийг багш болон хүмүүжлийн ажилтнаар хийлгүүлдэг. Энэ нь гараар мэдээлэл оруулах, сургууль болон асран хамгаалагчдад бодит цагийн мэдээллийг хоцорч өгөх, нэгдсэн дүн мэдээллийг олон цагийн хугацаа шаардаж гаргах гээд маш олон сул талуудтай. Бид мэдээлэл технологийн дэвшлийг ашиглаж хүүхэд хамгааллын хамгийн чухал мэдээлэл болох хүүхдийн байршил тодорхойлох, автоматжуулсан ирцийн бүртгэл зэргийг IoT технологиор шийдвэрлэх бүрэн боломжтой. Мөн энэхүү систем нь цаашлаад цахим сургуулийн системүүдтэй холбогдож ажиллахаас сурагч, сургууль, эцэг эхийн харилцааны нэг цэгийн үйлчилгээ болж өргөжих юм. 

ДАЗО ХХК: info@dazo.mn, Утас: +976-91911153
ЭМ ДИ ЭС КОММУНИКЭШН ХХК: info@mdscom.mn, Утас: +976-80860000

 

Сэтгэгдэл бичих